Булган аймагт өөр аймгийн 120,0 шахам мянган мал хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-08 11:24:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өөр аймгийн 120,0 шахам мянган мал хаваржиж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

- Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг аймгаас манай аймагт нийтдээ 158,0 мянган мал отроор өвөлжсөн. Өнөөдрийн байгдлаар 120-иод мянган мал хаваржиж байна. Засгийн газрын шийдвэрээр энэ сарын нэгнээс эхлэн отроор ирсэн малчдыг буцаах шийдвэр гарсан. Отроор ирсэн малчид орон нутаг руугаа буцаж эхэлж байгаа. Зарим хүмүүс малын тэвээрэг муу, мал төллөж байгаа нөхцөлийг харгалзан орон нутагтаа түр байлгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Одоогийн байдлаар найман аймгийн 217 өрх айл малтайгаа тус аймгийн нутаг дэвсгэрт отроор хаваржиж байна.

Холбоотой мэдээ