Тэшиг суманд тариаланчдыг PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-08 10:17:01

Булган /МОНЦМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын шийдвэрээр тус сумын хэмжээнд гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшний үйлчлэх хугацааг сунгажээ. Суманд коронавирусний халдварын голомт бүртгэгдэж, тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир энэ сарын 12-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр мөрдөхөөр болоод байна. Харин энэ хугацаанд хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр, бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг сайдгүй нэвтрүүлэх аж. Тариаланчид, ногоочид, зөгийчдийг хаврын цаг үеийн ажилтай холбоотойгоор PCR шинжилгээг үндэслэн суманд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Тус суманд коронавирусний халдварын зургаан тохиолдол батлагдаж, ойрын харьцагч 65, дам харьцагч 141 бүртгэгдээд байгаа юм.

            - Сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлан зогсоолоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлэхээр сумын төрийн албан хаагчид болон Хилийн цэргийн ангийнхан машинтай эргүүл ажиллуулж, дроноор хяналт тавьж байна гэж сумын Засаг дарга Ж.Гансүх ярилаа.

Холбоотой мэдээ