Найман уурхайн ажилчдыг явуулын багийнхан вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2021-04-07 18:11:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн экспортын гол бүс нутаг Өмнөговь, Дорноговь аймагт эхний ээлжинд уул уурхайн гол ордуудын ажилчид, уурхайчдыг COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж байна.


Энэ талаар УОК-ын шийдвэр, аймгийн Онцгой комиссоос өгч буй чиг үүргийн хүрээнд 23 мянга гаруй уурхайчныг дархлаажуулалтад хамруулжээ. 

Одоо Тавантолгой, Нарийн сухайтын бүлэг ордоос үлдэж буй зүүн болон баруун бүсийн 8 уурхайн 5164 уурхайчныг Зэвсэгт хүчний Жанжин штабын явуулын багтай хамтран дархлаажуулах юм.  


Холбоотой мэдээ