Обама Далай ламтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-15 18:37:55

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Түвдийн шашны удирдагч Далай ламыг өнөөдөр Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэ уулзалтыг БНХАУ эсэргүүцэж магадгүй.

Далай лам өчигдөр Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын гишүүд, тэдний дотор Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Нэнси Пелоситой уулзжээ.

Пелоси хэлэхдээ “хүний эрхийг хүмүүс л хамгаалж чадахыг Далай лам ямагт сануулдаг. Эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс Түвд дэх дарлалыг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй” гэсэн байна.

Далай ламыг Түвдийн салан тусгаарлагчдын удирдагч гэж Хятад улсын Засгийн газар үздэг. Түүнтэй уулзахгүй байхыг дэлхийн удирдагчдаас тус улс хатуу шаарддаг билээ.

Обама болон Далай лам 4 дэх удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм. Тэд хамгийн сүүлд 2014 оны хоёрдугаар сард уулзсан.

Г.Доржханд

Холбоотой мэдээ