Сэлэнгэ суманд 14 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-06 17:03:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тэшиг суманд нэг тохиолдол нэмэгдэж, тус аймагт нийт 64 хүн коронавирусний халдвар авсан байна.

- Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үзвэл хөнгөн 47, хүндэвтэр 3 байна. Сэлэнгэ суманд 14 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжлээ. Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон суманд халдвар авсан тус бүр нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна гэж Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймгаас PCR шинжилгээ хийлгэхээр сорьц илгээгээгүй байна. Нийт 112 сорьцыг PCR шинжилгээнд явуулснаас эерэг 64, сөрөг 48 хариу гарчээ.

Холбоотой мэдээ