Цасан болон шороон шуурга шуурна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-05 22:45:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа..

Энэ сард хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хэмжээнд орох төлөвтэй байна. Нэг, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18, нутгийн өмнөд хэсгээр 22 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа аж.

Агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 1,6-4,8 градус дулаан байх төлөвтэй. Сарын дунд хугацаанаас хойш дулаарч өдөртөө 14-21 градус дулаан байх цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. 

Холбоотой мэдээ