Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-05 17:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөний сар бүрийн 20-нд хийдэг олголтыг урагшлуулж өнөөдрөөс оруулж эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ. 

“COVID-19" цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг  гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. 



Сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ны өдрүүдэд олгоно. 4 дүгээр сарын 5-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119,8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0,8 тэрбум төгрөгийг олгож байна гэдгийг тэрээр мэдээллээ.


Холбоотой мэдээ