Орхон, Хутаг-Өндөр суманд халдварын тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-01 20:38:56

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хийсэн ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Орхон, Хутаг-Өндөр суманд халдварын тохиолдол нэмэгджээ.

Сүүлийн нэг хоногт Сэлэнгэ суманд коронавирусний халдвар  нэмж бүртгэгдээгүй бөгөөд  Орхон суманд 5, Хутаг-Өндөр суманд 3 тохиолдол шинээр батлагдаад байна.

Аймгийн хэмжээнд халдвар авсан 44 иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэгдэж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Тус аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдснээс хойш 512 хүнд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийж, сэжигтэй 62 сорьцод PCR-ын шинжилгээ хийлгэж байна. PCR-ын шинжилгээгээр 44 тохиолдол эерэг, 15 нь сөрөг гарч, 3 шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Холбоотой мэдээ