Малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-31 16:10:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумаас малчин өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.
Өмнөговь аймагт өнгөрсөн жилийн зун, намар бороо хур тааруу байсны улмаас бэлчээрийн гарц муу, отор нүүдэл ихтэй байгаа юм. Иймд Даланзадгад сумаас малчин өрхүүд болон мал бүхий иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тус сумын 444 малчин өрх тус бүрт 3 боодол өвс, мал бүхий 182 өрх тус бүр 2 боодол өвс үнэгүй олгох юм байна. Мөн төл хүлээн авах 323 малчин өрх тус бүр 460 гр төлийн тэжээл үнэгүй өгөхөөр болов. Даланзадгад сумын аюулгүй нөөцөд 1620 боодол өвс, 1699 шуудай тэжээл, 150 кг төлийн тэжээл байгаа аж. Уг нөөцөөс ийнхүү малчдадаа тусламж үзүүлэх аж. Үүнээс гадна малчин өрх тус бүрт 3 шуудай тэжээл, мал бүхий өрхөд тус бүр 1-2 шуудай тэжээлийг 15000 төгрөгөөр олгох юм.
Холбоотой мэдээ