Коронавируст халдварын улмаас өчигдөр хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-31 11:31:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвчилж, эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэхдээ, "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ байна. Өвчтөнүүд 69 болон 84 настай иргэд байсан" гэв.


Монгол Улсад одоогоор, коронавируст халдварын улмаас 12 хүн нас бараад байна.

Холбоотой мэдээ