Буриадад илэрсэн халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-29 17:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өнгөрсөн хоногт "COVID-19" халдварын 56 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 10 хүнээр цөөрсөн үзүүлэлт юм. Эмнэлгээс 13 хүн гарсан бол халдвараар 2 хүн энджээ.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар, 111 хүн эмнэлгээс гарч эдгэрсэн хүний тоо сүүлийн 10 хоногт 145 болжээ. Тус улсад нийт 35.485 халдварын тохиолдол батлагдсанаас, 18.808 нь нийслэл Улаан-Үд хотод бүртгэгджээ. 

Харин эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 33.626 болсон бол, коронавируст халдварын улмаас 757 хүн эндсэн байна.

Буриадад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтан боловсрол, үйлчилгээний салбарынхныг вакцинжуулж, одоо бүх насны иргэдийг дархлаажуулж эхэлжээ. 


Холбоотой мэдээ