Орхоны сонгуулийн хороо АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-15 01:00:47
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас ирүүлсэн ногоон дугтуйтай нэрс бүхий 33 нэр дэвшигчдийг бүртгэхээр болов.

Тодруулбал, өнгөрсөн сард Сонгуулийн хороо Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, нэр дэвшигчдийг бүртгэж материалаа хүлээж авах үед аймгийн Ардчилсан нам хоёр өөр дугтуйтай материал ирүүлсэн. Ингэхдээ нэгийг нь Сонгуулийн хорооны цонх, нөгөөг нь албан тасалгаагаар нь өгсөн. Цонхоор өгсөн нь ногоон дугтуйтай байсан аж. Тухайн үед Сонгуулийн хороо үүнийг хүчингүйд тооцсон тул Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж үүний дагуу хоёр удаа шүүх хурал болсон. Харин гурав дахь нь энэ сарын 14-ны өглөө 9 цагт болж ногоон дугтуйтай нэрс буюу  нэр дэвшигчдийг бүртгэхээр боллоо.

                                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ