Коронавирусний батлагдсан тохиолдол 10 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-28 23:36:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавируст халдварын нэг тохиолдол нэмж батлагдсанаар бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 10 боллоо. 

Тодруулбал, "Сэмжид Хужирт" рашаан сувиллын эх үүсвэрээс 4, Улаанбаатар хотоос Өлзийт суманд ирсэн 1, Олимп цом, спортын багийн эх үүсвэрээс 5 тохиолдол бүртгэгдээд байна. 

"Сэмжид Хужирт" рашаан сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоон, голомтыг хумьсан бол бусад эх үүсвэрийн хавьтал тогтоох ажил 92 хувьтай байгааг албаныхан мэдээлэв. 

Дээрх тохиолдлуудын ойрын болон дам хавьтал нийт 350-400 иргэний PCR шинжилгээг энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу илгээнэ.

Холбоотой мэдээ