Сэлэнгэ суманд халдварын гурван тохиолдол батлагдлаа

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2021-03-28 00:18:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдлээ.

- Тус сумаас Орхон аймгийн БОЭТ-д явуулсан гурван иргэний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдэгдлээ.

Тус суманд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжлийн баг, цагдаа, Онцгой байдлын газар, сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч байна. Батлагдсан тохиолдлуудын нэг, хоёрдугаар хавтлыг бүрэн илрүүлсэн. Халдвар авсан иргэдийг суманд нь эмчилнэ. Шаардлагатай эм тариа, хөдөлмөр хамгааллын хувцасны нөөцтэй байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ