МХГ-ыхан баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-14 19:44:58

Жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг орон даяараа Мэргэжлийн хяналтын алба хаагчдын баярын өдрүүд болгон тэмдэглэдэг. 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Булган аймгийн МХГ-ын хамт олон мөн баяраа тэмдэглэлээ.

Энэ үеэр залуу насаа тус байгууллагад зориулан ажиллаж явсан өндөр настан Л.Нямаа, Ш.Бямбажав, Л.Дорж, Н.Амгалан, Д.Мягмарсүрэн, Р.Дуламсүрэн, Д.Дашбаяр зэрэг ахмадууд хүрэлцэн ирлээ.Байгууллагын нягтлан бодогч Н.Батчимэг, байцаагч Г.Наранцацралт, Б.Хишигсүрэн нар Улсын хяналтын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Мөн байцаагч Г.Наранцацралт улсын тэргүүний биологич боллоо. Булган аймгийн МХГ өнөөдрийн байдлаар 38 хүний орон тоотойгоор ажлаа явуулж байна.

                                                                                                      П.Батням

Холбоотой мэдээ