Энэ хавар 530 мянган га-д тариална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-24 17:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ хавар 389 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 49 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ тариална. Нийтдээ 530 орчим мянган га-д тариалалт хийхээр бэлтгээд байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тариалалтад ААН-үүд 39 мянган тонн үрийн улаан буудайн нөөцтэй байна. ХАА-г дэмжих сан болон ОБЕГ-т 8 мянган тонн үрийн нөөц байна. Импортоор 14-15 мянган тонн элит сортын үр авахаар төлөвлөжээ. 


Энэ хаврын тариалалтад Польш улсаас 10.2 сая еврогийн санхүүжилтээр үрлэгч болон комбайн зэрэг хүнсний ногоо тариалах иж бүрдэл техник, Беларусь улсаас 4.2 сая еврогийн трактор, хүнсний ногоо тариалах иж бүрдэл техник авч тариаланчдад нийлүүлэхээр болжээ.


Холбоотой мэдээ