48 аж ахуйн нэгж тохирлын гэрчилгээгээ сунгах хүсэлт ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгжид тохирлын үнэлгээ
хийлээ гэж Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.
-“Он гарсаар аймгийн төв Улиастай суманд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуйн нэгжүүдэд тохирлын үнэлгээ хийжээ. Мөн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал болж, тохирлын гэрчилгээг сунгах ажлыг хийсэн байна.
Энэ удаагийн хурлаар тохирлын гэрчилгээ
сунгах хүсэлт ирүүлсэн дөрвөн иргэн, 9 аж ахуйн нэгжийн үйлчилгээ. Аж ахуйн
нэгжүүдийн худалдааны хоёр нэр төрлийн 11 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын
үнэлгээ хийгээд байна. Түүнчлэн 10 аж ахуйн нэгжийн ресторан, супермаркет, хүнсний
дэлгүүрийн тохирлын гэрчилгээг сунгалаа. Харин хоёр аж ахуйн нэгжийн баар, хүнсний
дэлгүүрийн тохирлын гэрчилгээг сайжруулалт хийсний дараа олгох шийдвэрийг
тус тус гаргаад байна. Он гарсаар аймгийн хэмжээнд 48 аж ахуйн нэгж тохирлын
гэрчилгээгээ сунгах хүсэлтийг ирүүлээд буй. Стандарт хэмжил зүйн хэлтсийн
дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурал он гарсаар хоёр удаа
хуралдаж тохирлын гэрчилгээ сунгах, тохирлын үнэлгээ хийх чиглэлээр иргэдээс
ирүүлсэн 40 орчим хүсэлтийг хэлэлцсэн” гэв.
Ташрамд, орчны эрүүл мэндтэй холбоотой нийт 200 гаруй стандарт байдаг. Эдгээр стандартыг
мөрдүүлэх чиглэлээр тус хэлтсээс аж ахуйн нэгж иргэдэд зориулан цахим
мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа аж.