Зургадугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-13 17:28:31

09.00 цагт Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын уулзалт Барилгын Хөгжлийн Төвийн хурлын танхимд болно.

09.30 цагт “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт сургалт-семинарыг Танан төвийн хурлын танхимд /Багшийн дээдийн хойно/ эхэлнэ.

10.00 цагт "Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Хүний хөгжлийн 6 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа болон хэвлэлийн бага хурал НҮБ-ын байранд болно.

11.00 цагт "Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе" уриан дор "Цусны донорын дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болно.

Mонгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1.072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

 

 

Холбоотой мэдээ