Казахстанд 69 мянган хүнийг вакцинжуулаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-15 16:44:45

НУР-СУЛТАН./РИА Новости/. Казахстанд явагдаж буй бүх нийтийн дархлаажуулалтын аянд хамрагдаж, “Спутник-V” вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүсийн тоо 69 мянгаас давсан байна. Энэ тухай Ковид-19-ийн тархалттай тэмцэх яамд хоорондын комиссын мэдээлэлд дурджээ.

 

“2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх вакцинжуулалтын явцын тухайд вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүсийн тоо – 69095, хоёрдахь тунг хийлгэсэн хүмүүсийн тоо -18 807” гэж комиссын тайланд тэмдэглэсэн байна. 


Казахстанд явагдаж буй бүх нийтийг вакцинжуулах аян 2 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд түүнд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, багш нар болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг хамруулжээ. Одоогийн байдлаар ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй байна.

 

ОХУ-ын “Спутник-V” вакциныг Караганда хотын эмийн үйлдвэрийн цогцолборт үйлдвэрлэж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ