79 хүний PCR шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ "Ковид-19" халдвар батлагдсан иргэний ойрын болон дам харьцагч 162 иргэнийг олж тогтоогоод байна. Эдгээр иргэдийн 18 нь батлагдсан тохиолдлын нэгдүгээр харьцагч болохыг тогтоож, өндөр эрсдэлтэй 13 иргэнийг тусгаарлах байранд, таван иргэнийг гэрийн тусгаарлалтад ажиглаж байгаа юм.
Одоогоор 79 иргэнээс PCR шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ рүү хүргүүлээд байна. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарна. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Мөн батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдийн явсан маршрут зураглалыг гаргаж, тэдгээрийн үйлчлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын 11305м2 талбайд эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.
Мэргэжлийн байгууллагуудаас тандалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
ХӨСҮТ рүү илгээсэн PCR шинжилгээний хариу гартал гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ барьж тайван байхыг холбогдох байгууллагуудаас иргэдэд зөвлөлөө.