Азийн хөгжлийн банк Мьянмарт олгох санхүүжилтийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-03-11 14:01:07

ТОКИО. /TASS/. Азийн хөгжлийн банк (АХБ) Мьянмарын эрхтнүүд төрийн эргэлт хийсний дараа тус улсад олгох санхүүжилтийг зогсоожээ.


“Kyodo” агентлагаас мэдээлж буйгаар, санхүүжилтийг зогсоох шийдвэрийг хоёрдугаар сарын 1-нд буюу цэргийнхэн Мьянмарын иргэний засгийн газрыг унагаж, эрх мэдлийг гартаа авсны дараа гаргасан байна.


2013-2019 оны хооронд АХБ-наас Мьянмарт нийт 2.4 тэрбум ам.долларын зээл олгож, авто замын дэд бүтэц барих Засгийн газрын хоёр төсөлд оролцжээ.


Холбоотой мэдээ