Улсын харцага цолтнуудын барилдаан цуцлагдав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-05 12:18:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 3 дугаар сарын 14-нд зохион байгуулахаар зарласан улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг цуцалжээ.


Улсын онцгой комисс /УОК/-оос гаргасан Хорио цээрийн үеийн түр журамд заасны дагуу болон  БТСУХ-ноос 128, 256 бөхийн барилдааныг 3, 4 дүгээр сард зохион байгуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм.


Харин хорио цээрийн үеийн түр журмын дагуу 8-10 бөх оролцох цуврал барилдаан зохион байгуулахаар төлөвлөж байна гэж МҮБХ-ноос мэдээлжээ.

Холбоотой мэдээ