Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 25-нд болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-03-04 10:15:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр Булган суманд хуралдуулахаар зарлалаа.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн III хуралдаанаар “Газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Чинээлэг малчин”, “Зөв дадал – Архигүй орчин”, “Шинэ ирээдүй”,  “Шинэ багш” зэрэг хөтөлбөрийг батлахаар төлөвлөж байна. Сонгуулийн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг батлан, хэрэгжилтэд нь тавих хяналтыг сайжруулан нийгэм, эдийн засгийн салбарт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. Мөн тус хуралдаанаар багуудын хилийн заагийн солбилцлыг баталгаажуулах, биеийн тамир, спортын заалны үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай орон нутгийн өмч, хөрөнгийн тухай асуудал хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ