Хонконгийн иргэн вакцин хийлгэсний дараа нас барав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-03 19:13:10

Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгод 63 настай эрэгтэй коронавирусний вакцин тариулаад хоёр өдрийн дараа бие нь муудан эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.

    Тодруулбал, тэрээр 2 дугаар сарын 26-ны өдөр зүүн Квун Чуны спортын цогцолборт Хятад улсын “Sinovac” компанийн вакциныг тариулсан ба хоёр өдрийн дараа амьсгалын замын эрхтэний ноцтой хүндрэл үүсэж Элизабет эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар эрчимт эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрөө нас баржээ..

    Хонконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвийн захирал Лин Вэнжень хэлэхдээ, “Бид энэ хэрэг явдлыг анхааралдаа авч ажиллаж байна. Одоогоор, нас барсан шалтгаан нь вакцинтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Энэ хэргийг вакцины эмнэлзүйн үнэлгээний шинжээчдийн хороонд шилжүүлж, учир шалтгааныг тодруулна” гэжээ.

    Тухайн иргэн ужиг хууч өвчтэй байсан бөгөөд Хонконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвөөс архаг хууч өвчтэй иргэдийг вакцинжуулалтад хамрагдахгүй байхыг зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ