ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр урамшуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-01 11:45:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІІ хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ"-ыг баталлаа.

Тус хөтөлбөр нь эцэг эх, сурагч, багш нарын багаар ажиллах хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургалтын чанарт ахиц гаргах зорилготой.

Хөтөлбөрт эцэг эх, сурагч, сургуулийн хооронд гурвалсан гэрээ байгуулах, ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багш, сургуулийг урамшуулах асуудлуудыг тусгажээ.

Тухайлбал, бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан багшийг 1 сая төгрөгөөр, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр хүүхэд тус бүрээр тооцож шагнана. Харин 750-800 оноо авсан хүүхдийг 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.  

Холбоотой мэдээ