“Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхэлжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 10:55:50

НЬЮ-ЙОРК. /NBC/. Кино, телевизийн салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн олгодог “Алтан бөмбөрцөг”-н 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Нью-Йорк, Беверли-Хиллз хотуудад нэгэн зэрэг эхэлжээ.


Кино, телевизийн салбарыг хамарсан 20 гаруй төрөлд олгодог уг шагналыг гардуулах ёслол цахим хэлбэрээр явагдаж байна. 


Коронавирусний цар тахлын нөхцөлд наадмыг зохион байгуулагчид 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг хоёр хотод нэгэн зэрэг явуулахаар болж, арга хэмжээг жүжигчин Тина Фей, Эми Полер нар хөтлөн явуулж байгаа аж.  


Сесиль де Миллийн нэрэмжит шагналыг Оскарын дөрвөн удаагийн шагналтан, 83 настай Америкийн жүжигчин Жейн Фонд хүртэх нь тодорхой болжээ. Харин Кэрол Бернеттийн нэрэмжит шагналыг “Emmy”-гийн зургаан удаагийн шагналтан 98 настай зохиолч, найруулагч, продюсер Норман Лир хүртэнэ. 

Холбоотой мэдээ