E-Mongolia систем 700 гаруй мянган хэрэглэгчтэй боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 10:18:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia" өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нд олонд танилцуулснаас хойш 5 сарын хугацаанд 700 000 гаруй хэрэглэгчтэй болжээ.


Цаашид Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд энэ онд багтаан төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг "E-Mongolia" системд нэгтгэх юм. Үйлчилгээнүүдийг англи хэлээр авах боломж бүрдүүлэхээр бэлтгэж байна.



Тус системд УОК, НОК, ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болсныг бид өмнө мэдээлсэн билээ.


Веб: www.e-Mongolia.mn

Мобайл апп:

iOS App: https://apple.co/36G1ZDR

Android App: https://bit.ly/2Sj3nUk

E-Mongolia системд нэвтрэх болон үйлчилгээ авах заавар эндээс үзнэ үү:

https://www.youtube.com/channel/UCVqv_boa73KgDV0NyqbRRZw

Холбоотой мэдээ