Хийморийн дарцаг хатгахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-02-24 07:31:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 12. Буд гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр.

 

Барилдлага: Үхэх


Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй


Суудал: Хий

 

Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар хагалах, жс, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ