Виржини муж улс цаазын ялыг хална

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-23 11:52:29

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Виржини муж улсад цаазын ялыг халах тухай хуулийн төслийг муж улсын хууль тогтоогчид даваа гарагт эцэслэн баталжээ.


Хуулийн уг төслийг муж улсын захирагч Ральф Нортэмд гарын үсэг зуруулахаар хүргүүлсэн байна. Тэрбээр уг баримт бичигт гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн бөгөөд ингэснээр Виржини АНУ-ын Өмнөд хэсгийн муж улсуудаас цаазын ялыг хууль тогтоох байгууллагын түвшинд халсан анхны муж улс болно гэж “The Washington Post” сонин мэдээлсэн байна.     


Виржини цаазаар авах ялаас татгалзсан АНУ-ын 23 дахь муж улс болох юм. Цаазын ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллах болзолгүйгээр бүх насаар нь хорих ялаар солих аж.


“The Washington Post” сонинд тэмдэглэснээр, энэхүү муж улс нутаг дэвсгэртээ хамгийн олон хүнийг цаазаар авчээ. Анх Английн колони, дараа нь АНУ-ын нэг муж улс болсон Виржинид 1400 орчим хүнийг цаазалсан байна.


Эхний цаазын ялыг 1608 онд АНУ-ын анхны англи хэлтнүүдийн суурин болох Жеймстаун хотод гүйцэтгэж, Испанийн тагнуулд тооцогдож байсан хүнийг цаазаар авчээ.


Холбоотой мэдээ