Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг камераар хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 20:39:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сар шинийн өмнө Баянхонгор аймагт Улаанбаатар хотоос 675 иргэн ирж, гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан "Ковид-19" халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмыг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газраас камерын төхөөрөмж ашиглан хяналт тавьж байна. 

Дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүндэтгэж, гэрийн ажиглалтын түр журмыг хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүл, бусад иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас санууллаа.

Холбоотой мэдээ