PCR шинжилгээ болон түргэвчилсэн тестийн хариуг үндэслэн аймагт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 18:36:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд голомтот бүс нутгаас ирж байгаа хүн бүр PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа. Мөн аймагт нэвтрэх үед нь түргэвчилсэн сорил тавьж, халдвартай эсэхийг магадлаад нэвтрүүлэхээр болсон байна.

PCR  шинжилгээ өгчихөөд хариу гарах хугацаанд гадуур гарсан бол халдварт өртсөн байх эрсдэлтэй учир дээрх арга хэмжээг авч байгаа аж. 

Аймагт нэвтрэх болон бусад үйл ажиллагааны талаар 18001105, Баянхонгор аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын 92193300 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авах боломжтой.

Холбоотой мэдээ