Чанаргүй зээл 2,7 дахин өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ оны нэгдүгээр сарын байдлаар чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 17,2 тэрбум төгрөг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,0 тэрбумаар буюу 2,7 дахин өссөн байна.
Аймаг дахь банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 254,2 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34,4 тэрбум төгрөгөөр буюу 11,9 хувиар буурсан байна.
Өмнөговь аймагт 8 банкны 7 салбарын нийт 59 нэгж банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 427 ажилтан ажиллаж байна.
Ташрамд, Өмнөговь аймгийн нийт малчдын 32,0 хувь нь зээлтэй байна.