Ахмадуудад 40 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-09 13:26:45
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ахмадууд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн магадлан итгэмжлэгдсэн 51 амралт, рашаан, сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Харин “Хүндэт донор”-ууд үнэ төлбөргүй амарна.

Өнгөрсөн жил давхардсан тоогоор 2000 гаруй ахмад дээрх рашаан, сувилалд амарсан байна. Үүнд 40 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт олгожээ. Амралтанд амрах эрхийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Эрүүл мэндийн газар олгодог юм. Гэхдээ Эрүүл мэндийн газар Шаргалжуут, Өвөржанчивлан, Аваргатосон амралт, сувиллын газрын  эрхийн бичгийг өгдөг ажээ. Дээрх магадлан итгэмжлэгдсэн амралт, сувилалын газрын өдрийн дундаж үнэ 18-25 мянган төгрөг байдаг. Амрагчид 10 хоногийн төлбөрийнхөө 70-80 хүртэлх хувийг эргүүлэн авдаг юм. Дашрамд дурдахад, Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Ахмадын сувилалын нэг хоногийн төлбөр 32 мянган төгрөг бөгөөд үүний 70 орчим хувийг хөнгөлдөг юм.

                                                                                                                      Б.Оюун-Эрдэнэ

 

.

 

Холбоотой мэдээ