Голомтот бүсээс ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-17 15:38:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт ирээд гэрийн тусгаарлалтад шилжсэн  675 иргэнийг давтан /PCR/ шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ. 
Дахин 500 иргэнд урьдчилсан байдлаар хийсэн тандалтаар эрсдэл гараагүй бөгөөд давтан шинжилгээг энэ сарын 22-ны өдөр хийх юм байна. 
Иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, давтан шинжилгээнд идэвхтэй хамрагдсан болохыг аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Холбоотой мэдээ