Бие даан гадаад хэл сурах номоор үзэсгэлэн гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сан нийтийн уншлагын танхимдаа уншлага үйлчилгээ явуулж эхэлсэнтэй холбогдуулан гадаад хэл хэл бие даан сурахад зориулсан номоор үзэсгэлэн гаргаж байна.
Уг үзэсгэлэн орос, англи, герман, солонгос, япон хэл сурах 30 гаруй гарын авлага дэлгэсэн байна. Энэ сарын 16-нд нээсэн үзэсгэлэн ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм. "Бие даан гадаад хэл сурахад зориулсан үзэсгэлэнг нээснээс хойш иргэд сонирхон үйлчлүүлж байгаа. Аймгийнхаа нийт иргэдийг цар тахлын үед гэртээ өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориулахыг уриалж байна" гэж нийтийн уншлагын танхимын номын санч Н.Даваажаргал хэллээ.