Умард Солонгосын хил орчимд сэжигтэй этгээдийг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-16 15:34:48

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын цэргүүд иргэд нэвтрэх хориотой бүс болох БНАСАУ-ын хил орчмын цэрэггүй бүсэд нэгэн сэжигтэй этгээдийг баривчилжээ.


Энэ тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэн байна.


Сэжиг бүхий нэг хүн Канвондо мужийн Тонхэ дүүргийн иргэд нэвтрэх хориотой бүсэд байрладаг харуулын байр орчимд өглөө саатуулагджээ. Баривчлагдсан хүн аль улсын иргэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор Штабуудын дарга нарын хороо энэ хэргийг шалгаж байгаа аж.


Сүүлийн жилүүдэд хоёр Солонгосын хил орчимд хууль бусаар хил нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ