Жо Байден Ши Жинпиньтэй утсаар ярихаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-11 10:11:58

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаргийн орой /Хятадын цагаар пүрэв гаргийн өглөө/ БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй утсаар ярихаар төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Хэрэв тэд утсаар яривал энэ нь хоёр удирдагчийн анхны яриа болно гэж “Bloomberg” онцолж байна. 


Жо Байден лхагва гарагт Пентагонд үг хэлэхдээ, АНУ Хятадын талаар, тэр дундаа батлан хамгаалахын салбарт учирч буй сорилтуудыг сөрөн зогсох зорилгоор ажлын хэсэг байгуулна гэж мэдэгджээ. Америкийн удирдагчийн хэлснээр, ажлын хэсэгт багтах иргэний болон цэргийн мэргэжилтнүүд хэдхэн сарын дотор АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд зөвлөмж бэлтгэнэ. Ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдын тусгай туслах Илай Ратнер ахлах аж.


Холбоотой мэдээ