Улаан Загалмайн хороог “Цагаан арслан цом”-оор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 19:02:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан 100 гаруй иргэнийг Орхон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цом, соёрхлоор Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн ахиц, дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилласан Орхон аймгийн “Улаан залгалмайн хороо”-г шагналаа.

Мөн энэ үеэр салбар, салбарын тэргүүний ажилтнуудын шагналыг гардуулан өглөө. “Төрийн албаны тэргүүний ажилтан”-аар Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Баасанбилэг, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар Жаргалант сумын ахмад настан  Х.Ууганбаяр, Согоот багийн иргэн Ж.Энэбиш, “Тэргүүний  уурхайчин” тэмдгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад настан Б.Болдбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар угсралтын цехийн ажилтан Т.Эрдэнэчимэг нарыг шагналаа.

 

 

Холбоотой мэдээ