Сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт явуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-05 14:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст уламжилсан ч Шадар сайд С.Амарсайхан зөвшөөрөл өгөх боломжгүй гэв.


Тэрбээр “Цар тахлын улмаас Сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь хөл хориотой байж таарахгүй, үр дүн гарахгүй. Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбоо ойлгох ёстой. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэлээ.


Шадар сайд Улсын онцгой комиссын даргын хувьд, Нийслэлийн онцгой комисс даргынхаа үгийг дагах ёстой бөгөөд Засгийн газар, УОК-оос хоёрдугаар сарын 11-нээс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан билээ.

Холбоотой мэдээ