Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон иргэд сумын ЗДТГ-т хүсэлт гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон Төв аймгийн харьяат иргэд сумын ЗДТГ-т хүсэлт гаргана.
Тодруулбал, Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон Төв аймгийн иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн орон нутагт буцаах ажлыг энэ сарын 9-ний өдрийг дуустал зохион байгуулах аж. Тиймээс тухайн хүсэлт өгсөн иргэдийн нэрсийг нэгтгэн
аймгийн Онцгой комиссын шуурхай штабын tuw.shuurkhai.shtab@gmail.com хаяг болон
дотоод удирдлагын системээр дамжуулан өгөх юм байна. Тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабын 70275450 дугаарын утсаар холбогдох боломжтой.