Ховдод ширгэсэн гол тав, нуур хоёр, усгүй булаг 78 тоологджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-03 12:11:50

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг. Усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг аж. 2019 оны байдлаар Монгол орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн гэх судалгаа бий.

Харин Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 2019 онд хийсэн усны тоо бүртгэлийн дүнгээр булаг шанд 890, рашаан 28, гол 222, нуур 108, худаг 784, үерийн хамгаалалтын далан 6, усан цахилгаан станц 4, услалтын систем 19,  цэвэрлэх байгууламж 2 тус тус тоологджээ.

Тэгвэл 2020 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд булаг шанд 890, гол горхи 222, рашаан ус 28, худаг 840, услалтын систем 20, үерийн хамгаалатын далан 9, усан цахилгаан станц 7, цэвэрлэх байгууламж 3 тус тус тоологдлоо.

Энэ хугацаанд ширгэсэн гол тав, нуур хоёр, усгүй булаг 78 байгаа нь тогтоогдсон гэж Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.  


Холбоотой мэдээ