Завханы алслагдсан сумдад явуулын эмнэлэг үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-07 18:29:48

Завханы явуулын эмнэлгийн үйлчилгээний баг сумдруу хөдөллөө.

Хавдрыг эрт илрүүлэх нь хавдартай өвчтөний амьдрах насыг уртасгах мөн эдийн засгийн зардлыг багасгах чухал ач холбогдолтойг эрүүл мэндийн газрынхан онцолж байна. Тиймээс алслагдсан сумууд болох Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан гэх мэт 11 сумын иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхээр 10 эмч нэг баг ажиллаж байна. Тэд сумдын иргэдэд газар дээр нь үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтад оруулах ажээ. Эмч нарын багт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор болон нарийн мэргэжлийн эмч, эхо, дүрс оношилгоо, лаборант, эмэгтэйчүүдийн эмч нар багтжээ.   

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хүн амын дунд хорт хавдрын  өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын  шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан  асуудлуудын нэг болж байгаа билээ. Харин Завханд 2005 онд 95 хүн хорт хавдрын хяналтанд хамрагдаж байсан бол 2016 он гарсаар 418 хүн хорт хавдрын хяналтанд хамрагджээ. Шинээр бүртгэгдсэн хорт хавдартай 25 хүний хоёр нь II-р шатандаа оношлогдсон байна. Тиймээс элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг хүртээмжтэй, чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болоод буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ