Аймгийн ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 5 бүлэг 74 зүйлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-02 12:11:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтвортой байдлыг төлөвшүүлж, хүний хөгжлийг хангасан Стандарттай Ховд хөтөлбөрийг дэмжин, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны стратеги, бүтцийн хөтөлбөр батлах тухай асуудлыг албаныхан хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргажээ.   

Тодруулбал, үйл ажиллагааны стратегийн 9 зорилтын хүрээнд тогтоолын төсөл боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлын үеэр баталсан байна. 

Мөн аймгийн ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 бүлэг 74 зүйлтэй байхаар баталсан аж.   

Тус байгууллага нь цаашид аймаг, сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлэх, орон нутгийн эдийн засаг, нийгэм, ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлд анхаарч ажиллах аж. Мөн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах талаар стратеги болон бүтцийн загварыг тодорхойлно. 



Холбоотой мэдээ