Зургадугаар сарын 08-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
bolor@montsame.mn
2016-06-07 17:34:21

10.00 цагт "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд эхэлнэ.

10.00 цагт “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын танилцуулга Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно.

10.00 цагт ТИКА-гийн буцалтгүй тусламжаар СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд сүүлийн үеийн мультмедиа лабораторийн нээлт болно.

10.30 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын 2 дугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "Буянт-Ухаа 2" хорооллын чанх хойно болно.

10.30 цагт Шадар сайдын ажлын алба, ШӨХТГ-аас Туул голын орчмоор хяналт шалгалт хийнэ

11.00 цагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийн нээлт болно.

11.00 цагт “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг тодруулах арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно.

13.00 цагт Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

13.00 цагт Монгол поп опера "Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууны клипний нээлт Олимпийн хорооны байранд болно.

14.00 цагт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ойн баярын хурал УДЭТ-т болно.
 

Холбоотой мэдээ