ШӨХТГ-ын мэргэжилтнүүд Орхоны сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-07 13:46:57
oyuka_hu@yahoo.com

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл Орхон аймагт ажиллаж хэвлэл, мэдээллийн байгууллагынхантай уулзлаа. Уулзалтын зорилго нь УИХ болон Орон нутгийн сонгуультай холбоотой юм.

Тодруулбал, тус байгууллага Сонгуулийн хугацаанд хоёр чиглэлд хяналт тавин ажиллах аж. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д туссан “Ээлжит сонгуулийн жил эхэлсэнээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мэссэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдын гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл татахыг хориглоно” гэсний дагуу хяналт тавина гэлээ.

Мөн 70 дугаар зүйлийн 70.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг мөрдлөг болгон ажиллахыг анхаарууллаа.

Хэрэв дээрх хуулийн заалтыг зөрчсөн бол хэвлэл, мэдээлллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл түтгэлзүүлнэ гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ