50 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-28 11:44:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран зудын өндөр эрсдэлтэй сумдын зарим малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Тус хүмүүнлэгийн тусламжид зудын эрсдэлтэй 14 аймгийн 60 сумын 740 малчин өрхийг хамруулах бөгөөд Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Сагсай сумаас 50 өрх оржээ.

Тусламжийн хүрээнд өрх бүрт 240 мянган төгрөг, 127,7 мянган төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц /эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш/ олгоно.

Ташрамд сануулахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны нэгдүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735,5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ