Завханы гурван иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-27 18:56:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн гурван иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарсан тул хөдөлгөөн хязгаарласан тухай аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн хоёр иргэн, Баянтэс суманд нэг иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан. Тиймээс сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан байна. Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Улаанбаатар хотоос ирсэн иргэд, түүнтэй хамт амьдарч байгаа хүмүүс гэрийн ажиглалтын дэглэмээ сайтар мөрдөж, гадуур гарахгүй байхыг хүсье. Хэрэв дэглэм зөрчвөл өөрийн зардлаар тусгаарлах байранд байлгахаар аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн болохыг анхааруулж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ