Сэлэнгэ аймаг 2021 оныг “Чанарыг эрхэмлэх жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-26 16:52:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2021 оныг “Чанарыг эрхэмлэх жил” болгох тухай аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Мөн тэрээр захирамждаа 2021 оны аймгийн зарласан жилийн зорилгыг дор бүрнээ анхаарч, хэрэгжүүлж, хамтран ажиллахыг уриалжээ.

Зарласан жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэн түрүүнд чанарыг эрхэмлэхээр боллоо. Ингэснээр аливаа ажил арга хэмжээг чанартайгаар гүйцэтггэхээс гадна бүх салбар, бүх шатанд чанарын шаардлагыг дээд түвшинд ханган ажиллах эрхэм зорилго тулгарч байна. Энэхүү чанарт боловсролын, сургалтын чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын ажлын чанар, баримт бичгийн боловсруулалтын чанар, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар гэх зэрэг бүхий л зүйлд хамааралтай ажээ.

Холбоотой мэдээ