Бүтэн өнчин хүүхдийн тоо 16,4 хувиар буурчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-26 15:26:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны жил эцсийн байдлаар бүтэн өнчин хүүхэд 61, хагас өнчин хүүхэд 1436 байна. Өнгөрсөн онтой харьцуулахад бүтэн өнчин хүүхдийн тоо 16.4 хувиар, хагас өнчин хүүхдийн тоо 1.8 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд өрх толгойлсон 2390 эцэг, эх байгаагийн 59.5 хувь нь гурав хүртэлх гишүүнтэй, 35.3 хувь нь 3-5 хүртэлх гишүүнтэй, 5.2 хувь нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрх байна. Өрх толгойлсон эцэг, эхийн тоо өмнөх оноос 1.9 хувиар буурчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 2020 оны урьдчилсан дүнгээр 4629 болж, өмнөх оноос 159 хүнээр буурсан аж.

Аймгийн хэмжээнд 2020 онд 2016 эх амаржин, 2024 хүүхэд төрж, мөн нас баралт 412 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 124, төрсөн хүүхэд 114-өөр тус тус өсч, нас баралт 20-оор буурчээ. Мянган хүнд ноогдох төрөлт 22.1, нас баралт 4.6, цэвэр өсөлт 17.5 болсон нь өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.1 пунктээр буурч, төрөлт 0.7, цэвэр өсөлт 0.8 пунктээр тус тус өсчээ.

Холбоотой мэдээ