Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-25 22:09:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс халтиргаа гулгаа, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын уулзвар болон богино холболтын авто замын гулгаа үүссэн хэсгүүдэд 4,6 тн давс, 1,6 тн цас хайлуулах бодис цацав.

Мөн Хот тохижилт үйлчилгээний төвийн зам талбайн үйлчлэгч нар авто замын цас, мөсийг тогтмол цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тус аймгийн ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цас орсон бөгөөд өнөөдрийн байдлаар бүх сумын нутгаар 0-17 см цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн зузаан нь Цагаан-Үүр сумын нутагт 17 см цасан бүрхүүл тогтжээ.


Холбоотой мэдээ